Үнэн алдартны шашинтнууд сүм хийдийн гол баяр Улаан өндөгний баярын өмнө Их бямба гаригийг тэмдэглэж байна. Энэ өдөр сүсэгтнүүдийн нүгэл хилэнцийг цайруулах үүднээс цовдлуулж үхсэн Иисус Христийг оршуулсан тухай сүм хийд дурсан санадаг. Энэ өдөр ном хурсаны дараа кулич /талх/, аарц, өндөг зэрэг баярын бусад идээг адисладаг байна. Их Бямба гаригийн хурал хурах үеэр шашны мяндагтнууд гашуудлын хар хувцасаа үхлийг ялсны тэмдэг цагаан хувцсаар сольдог. Иерусалим дахь Христос амь орсон сүмд гал асаах агаад үүнийг Христос аврагчийн сүмд Москвагийн сүм хийд, бүх Оросын тэргүүн Кирилл улаан өндөгний ном хурахаас цагийн өмнө Москвад авчирна.