НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “Эрүүл мэнд болон хүрээлэн буй орчин” жил тутмын олон улсын бага хуралд оролцогчдод хандан илгээлт нийтэлжээ. Тэрээр илгээлтдээ Чернобылийн атомын станцад гарсан ослын үр дагаврын статистик тоо баримтыг иш татсан байна. Осол гарсан гурван оронд бамбай булчирхайн хавдрын 5 мянга гаруй тохиолдол байгаа нь Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан осолтой холбоотой гэжээ. Чернобылийн станцад гарсан осол тодорхой түвшинд олон орон цөмийн эрчим хүчний хөгжлөөс татгалзах шалтгаан болсон гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Одоо цаг уурын өөрчлөлт, хүн төрлөхтөн хүлэмжийн хийн хэмжээг бууруулахыг эрмэлзэж байгаагаас атомын эрчим хүчийг эргээд сонирхож байна. Чернобылийн ослоос үүдэн одоо ажиллаж байгаа атомын бүх цахилгаан станцын аюулгүй байдлын стандартыг эргэж харахад хүрсэн хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Энэ салбарын онц байдлаас үүдээс үүнийг хөгжүүлийн “төлөө” эсвэл “эсрэг” байгаа байр суурийг нарийн задлан шинжилж, дээд зэргийн түвшинд зохицуулах шаардлагатай байна гэж НҮБ-ын мэдээлийн төвөөс уламжлав.