Оросын “Коронас-Фотон” хиймэл дагуулын ТЕСИС рентген ажиглалтын аппарат Нарны агаар мандалаас сүүлийн жилд хамгийн том оврын эд хаясныг бүртгэж авав. Гариг хоорондын орон зайд дэлхийн диаметрээс 50 дахин урт протуберанец хаяжээ. Оросын шинжлэх ухаан академийн Лебедевийн нэрэмжит Физикийн ажиглалтын хүрээлэнгийн вэб хуудаст энэ тухай мэдээлэв. Энэ эдийг секундэд хэдэн зуун км-ийн хурдтай хаяжээ. Гэхдээ плазм Нарны таталцлыг давж чадалгүй эргээд унана. Оросын судлаачид протуербанцын хөдөлгөөнийг ажигласнаар нарсны соронзон орны бүтцийг тодорхойлно. Протуберанец манай одын таталцлын хүчийг даван туулсан байлаа ч, дэлхийтэй тулгарах бараг боломжгүй. Өнөөдөр илрүүлсэн объект хэд хоногийн дараа Ангараг гариг хүрч мадагүй гэж эрдэмтэд үзэж байна.