Москва соёлын өвийн өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэж байна. Түүхэн газар, дурсгалт хөшөөний олон улсын өдрийг 65 оронд тэмдэглэдэг. Өнөөдөр Москва хотынхон, гийчид үнэ төлбөргүй олон арван аялалд оролцож, энгийн өдрүүдэд хаалттай байдаг 100 гаруй дурсгалт хөшөө, архитектурыг сонирхох боломжтой. Нийслэлийн музей, галерей, үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй орно. Гадаадын улс орнуудын элчин сайдын яамдууд зочдод үүд хаалгаа нээдэг. Тухайлбал Ватикан, Бельги, Египет, Танзанийн дипломат төлөөлөгчийн газар үүдээ нээж байна. Мөн Орос улсын Гадаад хэргийн яамны хүлээн авах өргөө нээлттэй байна. Дэлхий дахинаа Николай Гоголийн төрсний 200 жилийн ойг тэмдэглэж байгаа. Москвагийн их зохиолчтой холбоотой газруудад тусгай аялал зохион байгуулж байна. Нийслэлийн томоохон музей үзэгчдээ орой хүртэл хүлээж авах бөгөөд Москва хотын хэд хэдэн театрт үнэ төлбөргүй жүжиг үзүүлж байна.