Орос, АНУ-ын шигшээ баг хоккейн залуучуудын дэлхийн аврга шалгаруулан тэмцээний шувтаргад шалгарлаа. Баасан гаригийн орой болсон хагас шигшээ тоглолтод оросын шигшээ баг Финляндын багийг 4:0-ээр хожсон байна. Оросын шигшээ баг хагас шигшээ баг бүлгийн шатны эхний даваанд 4:7-оор хожигдсон хариугаа авлаа. Шувтаргын тоглолт 4-р сарын 19-нд ням гаригт болно. Оросын шигшээ баг хоёр дахь хагас шигшээ тоглолтод Канадын багийг 2:1-ээр хожсон, мөсөн талбайн эзсэн АНУ-ын шигшээ багтай тоглоно. Финлянд, канадын багууд энэ өдөр “хүрэл” медалийн төлөө өрсөлдөнө. Орос, АНУ-ын шигшээ баг энэ тэмцээнд тоглож байсан юм. Оросын шигшээ баг 6:5-аар ялсан энэ тоглолт бүлгийн шатны чимэг болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Оросын залуучуудын шигшээ ба дэлхийн уралдаан тэмцээнээс гурван алт, 3 мөнгө, нэг хүрэл медальтай. Ням гаригт болох тоглолтоор алт, эсвэл мөнгөн медалийг тоог нэмнэ.