Манай радио станц оросын нэрд гарсан дорно дахиныг судлаач Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази, ШХАБ-ын судлалын төвийн захирал Александр Лукины олон улсын бодлого ба эдийн засагт азийн чиглэл өргөжих сэдэвт өгүүллэгийг сонсогчдынхоо анхааралд толилуулсаар байна. “Время новостей” сонинд нийтлүүлсэн мөн өгүүллэгийн төгсгөлийн хэсгийг өнөөдөр сонсоно уу? Манай тоймч Евгений Николаев нийтлэлийг товчлон сонирхуулж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хятадыг америкийн бодлогын нэн чухал урьтлал хэмээн нэрлэсэн явдал америк-хятадын холбоог байгуулах боломжийн тойрны санал шүүмжлэлийг гааруулав. Бүр Ази дахь америкийн эртний холбоотон Японы сэжиг төв. Гэвч БНХАУ-ын дарга Ху Зиньтао, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын Лондонд 4-р сарын 1-нд хийсэн уулзалт нэлээд төлөв байсныг шинжээчид харгалзан хойшид хятадын улс төр, эдийн засаг дэлхийд нэмэгдсэн ч, америк-хятадын холбоо заавал бий болно гэж үзэж болохгүй хэмээн тэмдэглэжээ. “Бие даасан гадаад бодлого явуулж буй Бээжин АНУ-тай гэнэт тэвэрлэдэхийг төсөөлөхөд хэцүү. Мөн ямар нэг амлалтын хариуд дэлхий даяар Вашингтоны оронд асуудлуудыг шийдвэрлэж эхэлнэ” гэж бодоход хэцүү гэж Лукин үзэж байна.
Тэр тусмаа Бээжингийн гадаад улс төрийн чиг бодлого эргэн тойрны байдлыг энх амгалан болгох, улс орныхоо эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэх болон Хятадын үндэсний язгуур ашиг сонирхолыг шууд хамрахгүй олон улсын мөргөлдөөнд хөндлөнгөөс үл оролцох агуулгатай. Хятад Оросын хоорондын стратегийн түншлэл, олон улсын нэр хүндтэй ШХАБ-ын байгууллагын хурээнд Орос, Хятад Азийн орнуудын хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлэх явдал мөн бодлогод чухал байр эзэлж байна. Найман жил ажиллаж байгаа ШХАБ бүс нутгийн эдийн засаг, улс төрийн нөлөө бүхий байгууллага болж хувирсныг НҮБ болон олон улсын бусад байгууллагыг оролцуулан ШХАБ-ын ивээлд Афганистаны асуудлаар саяхан хийлгэсэн олон улсын бага хурал харууллаа. Эдүүгээ бүс нутгийн асуудал түүний дотор эдийн засгийн хямралыг давах хүчин чармайлтаа уялдуулан зохицуулах ба олон улсын терроризм, Афганистанаас мансууруулах бодис тархах аюултай тэмцэх гэх мэт гол гол асуудлыг ШХАБ-ыг оролцуулалгүй шийдвэрлэж болохгүй.
ШХАБ өрнөдийн орнууд бүрэлдэхүүнд нь орохгүй олон улсын байгууллагын хүрээнд ялангуяа Төв Азид орос-хятадын ашиг сонирхолыг уялдуулан зохицуулах анхны талбар болсон нь Орост чухал ач холбогдолтой гэж Лукин тэмдэглэжээ. Энэ нь өрнөдийн бус өөр этгээдүүдтэй илүү өргөн хамтран ажиллах боломж олгож байна. ШХАБ-д ажиглагчийн статустай Энэтхэг улсыг үүнтэй холбогдуулан юуны туруунд дурдая. Олон талт бодлого явуулж буй олон улсын хувьд дорнодтой харилцахыг өрнөдтэй нэгэн адил ач холбогдолтой хэмээн үзэж байна. Иймээс Москва-Бээжин-Дели гурвалжин гэх мэт албаны бус нэгдлийн хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах нь манай оронд чухал юм. Тэр тусмаа стратегийн түншлэл Орос Хятад Энэтхэгийн хоорондын хэлхээ холбооны агуулгыг арвижуулсан. БРИК хэмээн нэрлэсэн Бразил, Орос, Энэтхэг, Хятадын албан бус нэгдэл өргөн төлөвтэй байна. Эдийн засаг нь тогтвортой давшингуй хөгжиж байгаа эдгээр орон дэлхийн өнөөгийн хямралыг давахад чухал үүрэг гүйцэтгэж мэдэнэ. Дээрх дөрвөн улсыг нэгтгэсэн БРИК-ийг байгууллага болгож, түүний үндсэн дээр олон улсын байгууллагыг бий болгох нь нэлээд өргөн төлөвтэй гэж Лукин үзэж байна. Их наймын бүлгийн хүрээнд зарим үед уулздаг Индонези, Египет, Мексик, ӨАБНУ гэх мэт орнуудыг элсүүлэн түүнийг өргөжүүлж болно.
Орос ,Хятад, Энэтхэг гурав бүс нутгийн нэр хүндтэй Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо байгууллагатай суулийн үед түншлэх яриа хэлэлцээг идэвхжүүлсэн нь чухал гэж оросын эрдэмтэн үзэж байна. ШХАБ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоотой хамтран ажиллаж байгааг дурдая. Түүнчлэн Орос улс Зуун Азийн хамтын нөхөрлөл зэрэг бүс нутгийн шинэ залуу нэгдлийн үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байна. Тэр тусмаа оросын нутаг дэвсгэр Зүүн Азийн үлэмж хэсгийг эзэлдэг.
Эрин солигдож, дэлхийн стратеги, геополитикийн шинэ бодит байдалд шилжиж байгааг олон улсын бодлогод азийн үүрэг нэмэгдсэн явдал харуулав. Энэ нь амаргүй уйл явц билээ. Урьдын сэтгэлгээ алс дорнодын бүс нутагт нэлээд удаан нөлөөлөхийг умард солонгос пуужин хөөргөсөн байдал маш түргэн өөрчлөгдөж солигдсон явдал нотлон харуулав.
Та бүхэн оросын нэрд гарсан дорно дахиныг судлагч Александр Лукины «Время новостей» сонинд нийтлүүлсэн өгүүллэгийн товчийг сонслоо. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Евгений Николаев өгүүллэгийг товчлон сонирхууллаа.