Оросын хууль сахиулах байгууллагууд оросын Алс Дорнодоос Москва руу явсан галт тэрэгний зорчигч БНХАУ-ын иргэн эмэгтэй нас барсан шалтгааныг илрүүлэхээр ажиллагаа явуулж байна гэж прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Маркин мэдээллээ. Манай тоймч Альберт Папояны үүнтэй холбогдуулан бичсэн материалыг сонсоно уу,  
БНХАУ-ын иргэн нас барсан шалтгааныг илрүүлэхээр шүүх-эмнэлгийн судалгаа хийлээ. Амьсгалын цочмог дутлын хам шинжийн өвчлөлийн аюул Орос улсад тулгараагүй болохыг судалгаа харуулав. Учир нь хятад бүсгүй өөр өвчнөөр өвчилж нас барсан байна. Хоёрдугаарт Оросын хэрэглээний барааг хянан шалгах удирдах газрын нутаг дэвсгэрийн салбарын удирдагч Галина Грухинагийн мэдээлсэнчлэн байдлыг хяналтдаа авахын тулд шаардлагатай бүх арга хэмжээ авсан. Благовещенсзк-Москва чиглэлийн галт тэрэгний зорчигч хятад бүсгүй нутаг дэвсэрт нь нас барсан Киров мужийн оршин суугчдад аюул учрахгүй.
Одоо бүсгүйн нас барсан вагонд байсан бүх зорчигчийг тусгаарласан. Бүгд шинжилгээ хийлгэж байна. Дөрвөн зорчигч адилхан хам шинжтэй. Тэд маш их халуурч байна. Мэргэжилтнүүд одоогоор лавтай онош тавихгүй байна. Талийгаач чухам ямар өвчнөөр нас барсаныг одоогоор хэлж чадахгүй байна. Мэргэшсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг хүлээж байна.
Хятад эмэгтэй зүрхний буюу өөр ямар нэг өвчнөөс болж нас барсан байж болно гэж үүний өмнө эмч нар бидэнд утсаар мэдээлсэн. Вирусын ханиад, тархины буюу уушигны хаван гэлт тэрэгний зорчигч гэнэт нас барсан шалтгаан болсон байж магадгүй гэж эмч нар, эмнэлгийн шинжээчид бас мэдээлсэн билээ. Эмч нар ойрын өдрүүдэд бурэн төгс онош тавих бололтой.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Зян Юйн Бээжинд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнчилэн Благовещенск-Москва галт тэргэнд нас барсан залуу хятад эмэгтэйг тойрсоын шуугианыг анхааралтай ажиглаж, нэмэлт мэдээ авахаар хучин чармайлт гаргаж байна. «Хятадын бух иргэн очих улс орны шаардлагыг бүрэн биелүүлж нарийн чанд дагах ёстой» гэж дипломат ажилтан онцлон тэмдэглэв.
“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папоян Благовещенск-Москва галт тэрэгний хятад зорчигч нас барсаны тухай зарим талыг мэдээллээ.