Жорж Бушийн засаг захиргааны үед терроризмд сэжиглэсэн этгээдүүдийг байцаахдаа тамласан Тагнуулын төв газрын ажилтнуудыг шүүхээр мөрдөж мөшгихөөс хамгаалах баталгааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гаргав. Байцаалт авахад хэрцгийгээр тамлахыг зөвшөөрсөн тухай нууц баримт бичиг нийтэлсэнтэй холбогдуулан тэрээр өчигдөр ийнхүү мэдэгдэв. Тухайлбал нүүрэнд нь цохих, нойрыг нь хасах, усанд живүүлэх, шавьжтай битүү өрөөнд хорих зэргээр тамлаж байжээ. Барак Обама засгийн эрхэнд гарсны дараа тамлан зовоохыг хориглосон байна.