Молдавид болсон сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагааны хэлбэр нь үндсэн хуульд үл нийцэж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. “Иргэний ийм хэлбэрийн идэвхийг хуулийн хүрээнд гаргахаас бус хуучин зөвлөлтийн орон зайд ядуурал, хүний эрхийн зөрчлөөс өөр зүйл авчраагүй “өнгөт хувьсгал” гэгчээр идэвх гаргах ёсгүй” гэж ерөнхийлөгч Молдавид болсон үйл явдлын талаар ямар бодолтой байгаа талаарх НТВ телевизийн асуултанд ийнхүү хариулав. Ярилцлагын ихэнх хэсэгт орон сууцны барилга, ажилгүйдлийг бууруулах зэрэг сэдвийг хөндлөө.