Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний байгууллагын /ХАБГБ/ бүрэлдэхүүнд ойрын үед өөрчлөлт оруулахаар төлөвлөөгүй. ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Арменид болсон тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын төгсгөлд ийнхүү мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тусгай сурвалжлагч Елизавета Исакова Ераван хотоос дэлгэрэнгүйг хүргэнэ.
Ереван хотод болж байгаа ХАБГБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр Шуурхай хариулах хамтын хүчин байгуулж, ажиллуулах, терроризмын эсрэг тэмцэх, Афганистаны мансууруулах бодисыг хууль бусаар худалдахын эсрэг хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэх зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэв. Дээд хэмжээний уулзалтаар олон улсын болон бүс нутгийн байгууллагад ХАБГБ-ын орнуудын үйл ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцсэн гэж Армений Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян хэлэв. Бид олон талын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг тэр дундаа Батлан хамгаалахын сайд нарын зөвлөл, байгулллагын цэргийн бүрэлдэхүүн хэсгийг идэвхжүүлэхэд чиглэсэн ХАБГБ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичиг нарын хорооны саналыг хэлэлцсэн гэж дипломат тэмдэглэв. Эцсийн дүнд ХАБГБ болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааны тухай меморандумыг уялдуулж, аюул, сорилын эсрэг цогц систем байгуулах хэд хэдэн сэдвийг хэлэлцсэн юм.
Ереваны дээд хэмжээний уулзалтын өөр нэг чухал асуудал нь байгууллагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан явдал юм. Тус байгууллагад Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс багтдаг. ХАБГБ-аас Узбекистан улс гарах тухай мэдээлэл саяхан хэвлэлд гарсан юм. Учир нь Ташкентын төлөөлөгчид энэ удаа Ереванд болсон хуралд оролцохоор ирээгүй юм. Хоёр том арга хэмжээ бараг дараалан зохион байгуулж байгаа нь зохисгүй хэмээн Ташкент үзжээ. Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал 6-р сард болох юм. Узбекистанд ийм байдлаар тус байгууллагтай харилцаагаа таслахаар шийджээ хэмээн олон шинжээч бодсон юм.
Узбекистан ХАБГБ-аас гарч байгаа тухай мэдээллийг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр үгүйсгэсэн юм. Узбекистан ХАБГБ-аас гарч байгаа гэх үндэслэл өнөөдөр алга, энэ талаар ямар ч урьтал нөхцөл байхгүй байна. Эртнээс ийм яриа сонсдож байгаа ч, тус улсын янз бүрийн түвшний төлөөлөгчид байгууллагын ажлын хэсгийн үйл хэрэгт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж Николай Бордюжа хэлэв.
ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ирантай тэр дундаа хууль бус мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд практик хамтын ажиллагааг эрчимжүүлнэ хэмээн тэмдэглэллээ. ХАБГБ-ын мансууруулах бодисын наймааны эсрэг тэмцэх бүх ажиллагаанд Иран идэвхтэй оролцдог юм. “Суваг2008” ажиллагаанд тус улс маш сайн оролцсон гэж Николай Бордюжа хэлэв.