Орос улсад ойрын 3 жилд махны зах зээлийн 90 хувийг дотоодын бүтээгдхэхүүн эзлэх ёстой гэж Хөдөө аж ахуйн сайд Елена Срынник мэдэгдэв. Тэрээр Итар-Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа, оросын хүн ам жилд 9 тонн орчим мах хүнсэнд хэрглэж байгаагаас 3 сая тонн мах импортоор авч байна. Махны дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд мал аж ахуйн 800 цогцолбор барих юм. Энэ ажлыг Россельхозбанк, Сбербанк санхүүжүүлнэ. Үүний зэрэгцээ Засгийн газрын нэгдүгээр орлогч Виктор Зубковын хэлснээр Орос улс 2012 онд шувуу, гахайн махаа өөрсдөө хангах юм. Засгийн газар импортын махны тоо хэмжээг бууруулах бодолтой байгаа ч, үүнийг бүрмөсөн хаах бодолгүй байна.