0Москва хотноо дуурийн нэрд гарсан дуучин Ирина Архиповын хөгжмийн өргөө нээгдлээ. Эстонийн дуучин Мати Пальмын уран бүтээлийн үдэшлэгийн үеэр энэ тухай мэдэгдэв. Дэлхий дахинаа нэрд гарсан Эстоний аргил хоолойтой дуучин дуурийн ари, цөөхүүл хөгжим, сонгодог болон орчин үеийн зохиолчдын бүтээлээс дууллаа. Архиповын хөгжмийн өргөөнд уран бүтээлийн үдэшлэг, оросын болон гадаадын нэрд гарсын уран бүтээлчдийн курс сургалт, залуу авьяастнуудын тоглолт байнга болно.