Оросын төр засаг “АвтоВАЗ”-ыг дэмжиж байгаад РЕНО хувьцаа эзэмшигчийн хувьд сэтгэл хангалуун байна. РЕНО-ийн удирдлагын гишүүн Кристиан Эстэв энэ тухай мэдэгдэв. Тус компани оросын томоохон автомашин үйлдвэрлэгч компанийн үнэт цаасны дөрөвний нэгийг эзэмшдэг юм. Орос улсын ерөнхий сайд В.Путин 3-р сарын 30-нд “АвтоВАЗ”-ын үндсэн хувьцаа эзэмшигчдийн нэг “Ростехнологи” улсын корпорацид 25 тэрбум рубль олгоно хэмээн мэдэгдсэн юм. Оросын автомашины зах зээл дэлхийн хамгийн анхаарал татаж буй зах зээл тул Оросын эдийн засагт хөрөнгө оруулах нь зөв хэрэг хэмээн РЕНО-ийн шинжээчид үзэж байна.