Оросын нутаг дэвсгэрт нас барсан хятад эмэгтэйн үхлийн шалтгаан SARS вирус биш байна. Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко шинжилгээний эхний үр дүнгээс иш татан ийнхүү мэдээлэв. Эмэгтэй тархи, уушгины хаван, амьсгалын вирусын хурц халдварын улмаас нас баржээ. БНХАУ-ын иргэн, 23 настай Цуй Цынянь 4-р сарын 15-нд Благовещенск-Москва чиглэлийн галт тэргэнд нас барсан юм. Түүнээс гадна 50 орчим хүн явсан вагоныг Киров хотод салгаж, хорио цээр тогтоожээ. Хятадын цагаачид суусан өөр хоёр вагоныг Костромский мужийн Шарья өртөөнд үлдээсэн байна. Галт тэргийн үндсэн бүрэлдэхүүн өнөөдөр өглөө Москвад ирсэн байна. Эмэгтэй SARS вирусээр нас барсан байж магадгүй хэмээн урьд таамаглаж байсан юм. Энэ халдварт өвчний уршгаар хэдэн жилийн өмнө 30 оронд 900 хүн нас барсан юм.