ШХАБ-ын гишүүн орнууд өнөөдрөөс терроризмын эсрэг хамтарсан сургуулилтаа эхэллээ. Тажикистаны өмнөд хэсэгт сургалт хийнэ. Мэргэжлийн болон байлдааны ур чадварыг дээшлүүлэх, олон улсын террористуудын халдлагыг таслан зогсооход ШХАБ-ын орнуудын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг боловсруулах нь үндсэн зорилт юм. Цэргийн сургуулилт 4-р сарын 19-нд дуусана. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг.