Гаага дахь олон улсын шүүх Косовын тусгаар тогтнолыг зарласан нь хууль ёсны эсэх асуудлыг хэлэлцэж байна. Белград, Пршитины хуулийн багийн бичгээр үйлдсэн дүгнэлт, мөн улс орнуудын шинжээчдийн үнэлгээг өнөөдөр хүлээн авч дуусч байна. Косовын албаничуудын нэг талын журмаар зарласан Косовын тусгаар тогтнолыг Их Британи, АНУ зэрэг өрнөдийн хэд хэдэн орон дэмжиж байна. Орос, Хятад улс Белградын байр суурийг хамгаална. Сербийн Гадаад хэргийн яамны албан бус мэдээгээр Азербайжан, Аргентин, Боливи, Венесуэл, Гүрж, Испани, Кипр, Словак, Румын зэрэг улс Косовын тусгаар тогтнолын эсрэг баримтыг Гаагийн шүүхэд өгчээ.