Хятад улс БНАСАУ болон АНУ-ын харилцааг сайжруулахын төлөө байна. Хятадын Гадаад хэргийн сайд Ян Цечи Японы “Никкэй” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. “Бид БНАСАУ болон АНУ-ын харилцааг хөгжүүлж, сайжруулахын төлөө байна” гэж тэрээр хэлсэн юм.
Пхеньян, Вашингтонд хоёр талын түвшинд, олон талын хэмжээнд яриа хэлэлцээ өрнүүлэх боломж бий хэмээн Ян Цечи хэллээ. БНАСАУ тус улсын цөмийн хөтөлбөрийг зохицуулах зургаан талын яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан тухайд Бээжин “үүнийг эрчимтэй сэргээх”, мөн хятадын хүчин чармайлтыг бусад сонирхосон түншүүдтэй нягт уялдуулахад бэлэн байгааг хятадын сайд тэмдэглэв. Умард Солонгос 4-р сарын 5-нд пуужин хөөргөсөн тухайд тус улс өөрсдөө хариулсан нь оновчтой хэмээн Ян Цечи “Никкэй” сонинд тэмдэглэв. “Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн тухай мэдэгдсэн хэмээн Ян Цечи тэмдэглэв. Хятад улс энэ мэдэгдлийг, бусад сонирхогч талын байр суурийг анхааралдаа авч байна.” Хятад улс БНАСАУ-тай “улс хоорондын хэвийн харилцаа”-тай байгааг тэрээр тэмдэглэв. Хоёр орны хооронд харилцаа тогтоосны 60 жилийн ойг энэ жил тэмдэглэх тухай тэрээр мөн санууллаа. Ойн янз бүрийн арга хэмжээг дараа жил явуулах тухай Ян Цечи үүнтэй холбогдуулан мэдэгдэв.