Москвад өчигдөр болсон баярын том шоуг «Аллад төрсөн едрий нь мэнд хургэе!» гэж нэрлэсэн байна. Түүнийг оросын эстрадын од Алла Пугачёвагийн 60 насны ойд зориулжээ.
Олон шүлэг дуу ном бүр эрдмийн зэрэг горилох бүтээл мэдээжээр сонин сэтгүүлийн олон мянган хуудсыг “домогт хувь хүн”, “шуугиан тарьдаг эмэгтэй”, “Дуулдаг эмэгтэйд” зориулсан байна. Алла Пугачёвагийн нэрэмжит хөгжмийн шагнал тогтоосон бөгөөд түүний нэрэмжит радио ажиллаж байна. Интоорын өнгөтэй удбал цэгийг түүний нэрээр нэрлэсэн байна.
Зөвлөлтөөс хойшхи орон зайд хамгийн нэр цуутай дуучин Алла Пугачёва нас сүүдрээ хэзээ ч, нуухгүй байв. Насаа нууж далдлах нь учир ундэсгүй хэрэг гэж амьдрал бүтээл нь сая сая хуний анхаарлыг татаж байгаа гайхамшигт дуучин үзэж байна. Алла Пугачёва ойг тойрсон шуугиан хөдөлгөөн ямар болохыг урьдчилан таамнаж ярихдаа, “Таагүй явдал миний 60 насын ой ойртож байна гэж дуучин хэвлэлийн бага хурал дээр хошигнон хэллээ. “60 нас бол өндөр нас хэмээн хүмүүс үздэг. Тодорхой нас хүрсэн хүнд тэгж хандаж болох байх. Харин миний хувьд энэ нь тоо төдий зүйл юм. Харин 60 нас хуртлээ дуулна гэж би амласан. Амласнаа заавал биелүүлдэг болохоор тайзаа орхих тухай албан ёсоор зарлаж байна. Алла Пугачёва дуучны хувьд тайзаа орхино. Гэвч “Алла” радиод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, театр кино, ном хэвлэн гаргах зэрэг салбарт ажиллаж болзошгүй. Гар хумихан айлмайран суухгүй.
Алла Пугачёва ажилгүй юу ч хийлгүй сууна гэж бодоход хэцүү. Тэр “Уран бүтээл, амьдралдаа урьдчилан харахын аргагуй эрч хүчийг санагдуулж байна” гэж дуучин эмэгтэйн тухай ном туурвисан нэг зохиолч бичжээ. Гарамгай дуучин шүтэн бишрэгчиддээ ойрын жил чухам ямар хөтөлбөр зориулах нь тодорхой. Алла Пугачёва ойн шоугаас нь хойш нэг долоо хоног өнгөрсний дараа Украины нийслэлд аялан тоглоно. ТУХН, Балтын орнууд болон Герман, Израиль, АНУ-ын хотуудаар хийх ойн аялан тоглолт нь Киевт тоглох концертоор эхэлнэ. Түүнийгээ «4-р сараас 4-р сар хүртэл» гэж нэрлэжээ. Цаашдаа яах вэ? «Нэг жил аялан тоглоод улирч өнгөрсөнөө орхиж, амьсгаа авч бүр эхнээс амьдарч эхэлнэ» гэж нэрд гарсан дучин Алла Пугачёва хэлжээ.