Парламентын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов ЗХУ-ын баатар цол тогтоосны 75 жилийн тэмдэглэл ой дөхөж байгаатай холбогдуулан зөвлөлт засгийн үеийн дээд шагнал хүртэгсдэд мэнд хүргэв. Орос баатруудаа эрхэмлэн хүндэтгэж, гавьяаг нь мартахгүй гэж оросын парламентын дээд танхимын дарга Москвад баяр ёслол дээр мэдэгдлээ.
Бидний түүхийн тэмдэглэлт ойгоор бахархаж байна. Орос их гүрэн улс байсан, байна, байх ч болно. Дэлхий ба улс орныхоо төлөө гавьяа байгуулсан охид хөвгүүдтэй олон үндэстний баатарлаг ард түмэн маань бидний сүр хүч болсон. Тэд манай орны бахархал, алдар юм. Гай гамшигт нэрвэгдсэн үед шилдэг хүмүүс эх орноо хамгаалж, бусдын амь насыг аврахын тулд амь насаа хайрлалгүй зүтгэж ирсэн юм. Бид тэдний гавьяаг хэзээ ч мартах ёсгүй. Харамсалтай нь он жил улирах тусам тэдний тоо ццэрч байна. Эдүүгээ 500 гаруйхан ЗХУ-ын баатар байгаа.
ЗХУ-ын баатар цол тогтоосоны 75 жилийн ой өнөөдөр болж байна. Энэ нь дэлхийн анхны шагнал билээ. Зарим улсад «үндэсний баатар» ойлголт байсан ч, албан ёсны шагнал тогтоогоогүй. ЗХУ-д энэ дээд шагнал гавьяа байгуулсан хумүүст болон төр нийгмийн үйл хэрэгт хамтын чухал хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд хүртээж байв. Хойд Мөсөн далайн мөсөнд хавчигдсан ЧЕЛЮСКИН мөс хагалагч хөлөг онгоцны багийн гишүүдийг аврах ажиллагааг дэлхий ажиглаж байсан үед ЗХУ-ын баатар дээд цол бий болсон нь тэмдэглүүштэй. Шагнал тогтоосноос хойш дөрвөн өдөр өнгөрсний дараа 1934 оны 4-р сарын 20-нд мөн шагнал гамшигт нэрвэгдсэн багийн гишүүдийг аврах ажилд оролцсон нисэгчдэд гардуулав. Цэргийн гавьяаг тэмдэглэн ЗХУ-ын цол 1936 оны 12-р сарын сүүлээр хүртээжээ. Тэр үед Испанид иргэний дайнд оролцсон Улаан Армийн 11 даргыг шагнасан билээ. Тэд бүгд нисэгч байсан нь сонин шүү. Мөн гадаадын гурван нисэгч италийн Примо Жибелли, германы Эрнст Шахт, болгарын Захари Захариев нар ЗХУ-ын баатар цол хуртжээ. ЗХУ оршин тогтнож байсан үед нийт 13 мянга орчим хүн энэ эрхэм дээд цол хуртэв. Дэлхийн 2-р дайны үед гавьяа байгуулсан 11 мянга гаруй хүн тэдний дотор байна.
Эдүүгээ ЗХУ-ын олонх баатарууд нас өтөлсөн ч, залуучуудыг хөдөлмөр, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд идэвхтэй оролцож манай орныг хөгжүүлэн, бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байна гэж парламентын дээд танхимын дарга тэмдэглэн хэллээ.
ЗХУ 1991 онд бутарснаас хойш ЗХУ-ын баатар цолыг хучингүй болгов. Одоо Орост эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан зутгэлтнуудэд ОХУ-ын баатар цол хуртээж байна.