Манай тусгай газар төрийн облигацийг байрлуулах замаар гадаадын зах зээлээс зээл авч эхлэхэд бэлэн байна гэж Оросын сангийн сайд Алексей Кудрин мэдэгдлээ. Манай орон ийн үнэт цаасаа гадаадын зах зээлд 2000 онд сүүлчийн удаа байрлуулсан билээ.
Орос улс 2000 оноос хойш гадаадын зах зээлээс хөрөнгө аваагүй. 1998 онд өрөнд идэгдсэн явдал сэтгэл санааны хэт ачаалал болсон тул Орос улс шинэ мянганд гадаадад өр тавилгүй урьдын өрөө тууштай дарсан юм. Өнгөрсөн онд гадаадад тавьсан оросын өр үндэсний ДНБ-ий дөнгөж 8 хувь эзлэв. Энэ нь дэлхийн хамгийн таатай үзүүлэлтийн нэг юм.
Ийн бага өртэй нөхцөлд гадаадаас зээл авч болно гэж УРАЛСИБ санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч Владимир Тихомиров “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчад мэдээлээд “Шинэ зээл авах нь бүрэн учир үндэстэй. Тухайн байдал Орос улсад таатай болбол төрийн өрийг бага зэрэг нэмэгдүүлж болно. Урьдчилсан үнэлгээгээр өр дөнгөж 30 тэрбум доллар байна. Энэ нь нөөц сангийн хөрөнгө зарцуулахаас илүү зөв зохистой арга хэмжээ юм. Энэ нь засгийн газрын эрх мэдэлд байгаа хэрэглэж болох бэлэн мөнгө биш.
Энэ онд шинэ мянганд анх удаа оросын төсөв алдагдалтай байна. Гэвч сангийн сайдын мэдэгдлээс харахад гаднаас авах зээлийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд чиглүүлэхгүй. Орос улсын сангийн яам дөнгөж 5 тэрбум долларын үнэт цаасаа гадаадын зах зээлд ирэх онд байрлуулах бодолтой байна. Энэ нь 2010 оны төсвийн алдагдлын 10 хувиас хэтрэхгүй байна. Хямарал гаарсан өнөө үед хөрөнгө зээлэх нь ашиггүй. Хожим байдал бага зэрэг тайвширсаны дараа авахаар сангийн яам шийдсэн бололтой. Түүнээс гадна гадаадаас авах зээлийг төсвийн алдагдлыг санхүүжуулэх хэрэгсэл болгохгүй болохыг сангийн яам мэдүүллээ.
Тэгвэл Орос улсаас гадаадаас зээл авах нь ямар учиртай вэ? Оросын төрийн албаны академийн орлогч захирал Игорь Костиков ярихдаа, “Орос зээлийн зах зээлд байхгүй явдал оросын санхүүд зохисгүй хучин зүйл болсон. Эхний үед өчүүхэн хэмжээний зээл авах юм. Энэ нь Орост олгох зээл ямар хүүтэй болохыг мэдэж тодруулах боломж өгнө гэлээ.
Төрийн өрийн облигацийг гадаадын зах зээлд гаргах нь өөрийн облигацийг гаргаж буй оросын хувийн компаниуд зээл авахыг хөнгөвчлөх ёстой. Төрийн облигацийг худалдан авах өртөг зах зээлд чиг баримжаа болох ёстой.