Орос-НАТО-ийн Зөвлөлийн цэргийн төлөөлөгчдийн хурал Брюсселийн төв байранд 4-р сарын 21-нд болно. Кавказд өнгөрсөн оны 8-р сард болсон хямарлаас хойш Орос, НАТО-ийн орнуудын цэргийн түшмэд анх удаа уулзана гэж Орос улсын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдэв. Эвслийн нэг талын байр сууринаас тасалдсан Орос, НАТО-ийн цэргийн салбарын харилцааг сэргээх асуудлыг уулзалтаар хэлэлцэнэ. НАТО-ийн дэргэдэх цэргийн ерөнхий төлөөлөгч Алексей Маслов оросын төлөөлөгчдийг тэргүүлнэ. Уулзалтаар 5-р сард Гүржийн нутаг дэвсгэрт өргөн хүрээтэй сургалт явуулах НАТО-ийн төлөвлөгөөний асуудлыг оросын тал хөндөнө. Гүржид энэ мэт сургалт явуулснаар Саакашвилийн дэглэмийг цэргийн шинэ арга хэмжээ явуулахад түлхэж байна гэж Москва үзэж байна.