Гадаадын иргэд хүүхэд үрчлэх эрхийг хамгаалах арга хэмжээг Орос улс чангалж, хойд эцэг эх нь хүүхдийг хүчирхийлэхээс сэргийлэх бодолтой байна. Орос улсын засгийн газар хүүхэд үрчлэх асуудал хариуцсан гадаадын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг дээшлүүлэх тодорхой алхамыг боловсруулж байна. Ингэснээр оросын дипломатчид үрчлэгдсэн хүүхэдтэй уулзахад хялбар болж, хүүхэдтэй хэрцгий хандсан баримтыг цаг алдалгүй илрүүлэх боломжтой. Бусад оронтой олон улсын хэмжээнд хүүхэд үрчлэх асуудлыг зохицуулдаг тусгай гэрээ байгуулах бодолтой байгаагаа Сергей Лавров мэдэгдэв.