Унгарын шүүх Ирина Беленькийг Францад хүлээлгэн өгөхөөр шийдсэнд Москва харамсаж байна хэмээн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Игорь Лякин Фролов мэдэгдэв. Шүүх лхагва гаригт Беленькийг Францад хүлээлгэн өгөхөөр шийдсэн байна. Тэнд түүнийг 3 настай охиныг хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа билээ. Хүлээлгэн өгөх шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг 5-р сар хүртэл хойшлуулсан юм. Орос улс хуульчдын зөвлөлгөөн явуулахыг Францад санал болгож байна. Оросын шүүх охиныг ээжтэй нь, харин францын шүүх эцэгтэй нь үлдээхээр шийджээ. 2008 онд эцэг нь охиныг хулгайлан Францад аваачсан бол саяхан эх нь охиныг эцгээс нь хулгайлжээ. Иринаг унгар-украины хил давах үеэр баривчилжээ.