Благовещенск-Москва чиглэлийн галт тэргэнд явсан БНХАУ-ын иргэн нас барсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Эмэгтэй SARS вирүсээр нас барсныг хараахан тогтоогүй ч, үүнийг үгүйсгэхгүй байна. Зорчигч эмэгтэйтэй ойр байсан хүмүүсээс авсан шинжилгээний дүнг Москвад шалгуулахаар илгээсэн байна. Хятадын иргэний уушгины үрэвсэл нь хүндэрч галт тэргэнд нас барсан гэж Киров мужийн Улсын хэрэглэгчийн хяналтын газрын төлөөлөгчид пүрэв гаригт мэдэгдсэн юм. Благовещенск-Москвагийн чиглэлийн галт тэргэнд нас барсан эмэгтэйн явсан вагоны бүх зорчигч Киров хотын эмнэлэгт байгааг бөгөөд биеийн байдал нь сайн байна. Энд голдуу хятадын хөдөлмөр эрхлэх цагаач явжээ. Хятад улсад халдварт өвчин ихсэж байгаатай холбогдуулан Улсын хэрэглэгчийн хяналтын газар орос-хятадын хил дээр ариун цэврийн хяналтыг чангалжээ.