Чеченьд өнөөдрөөс эхлэн 1999 оноос үйлчилж байгаа терроризмын эсрэг ажиллагааны горимыг өөрчиллөө. Тус бүгд найрамдах улсад терроризмын эсрэг бүх ажиллагааг өнөөдрөөс эхлэн бусад бүс нутагт хэрэгжиж байгаа ерөнхий дүрэмд нийцүүлэн мөрдөнө. Чеченийн нийгэм эдийн засгийн салбарыг хөгжүүлж, сэргээх, тус бүгд найрамдах улсын байдлыг цаашид хэвийн болгох үүднээс ийм шийдвэр гаргав. Чечений ерөнхийлөгч Рамзан Кадыровсаяхан горимыг өөрчлөх санал гаргаж, холбооны засаг захиргаа үүнийг дэмжсэн байна.