БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Японд байгаа солонгос хүүхдүүдийн “ардчилсан үндэсний боловсролын” хэрэгцээнд 199 сая иен /2 сая орчим доллар/ илгээжээ. Японд оршин суугаа Хойд Солонгос иргэдийг нэгтгэдэг Чхонрен холбоонд энэ мөнгийг хуваарилна. Энэ байгууллага нь Японы том хотуудад өөрсдийн сургууль, их сургуультай юм.
Ким Чен Ир боловсролын чиглэлэлээр энэ холбоонд жил тутам их хэмжээний мөнгө хандивладаг юм. БНАСАУ 4-р сарын 15-нд Ким Ир Сений төрсөн өдөр “Нарны баяр” тохиолдуулан ийнхүү хандив өргөдөг уламжлал тогтжээ.
ЦТАК агентлагийн уламжилснаар Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын Чхонрен санд “үндэсний боловсролыг дэмжих” чиглэлээр өргөсөн хандив одоогор 467,7 сая долларт хүрчээ.