Хямарлын нөхцөлд хүний эрхийг хамгаалагчид оросын иргэдийн хөдөлмөрийн эрхийг эрчимтэй хамгаалах ёстой. Төрийн тэргүүн Д.Медведев Кремльд болсон хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөлийн хуралдаанд ийнхүү мэдэгдэв. 
Зөвлөл анх удаа шинэчилсэн бүрэлдэхүүнээр цуглажээ. Зөвлөлийн ажлын ач холбогдол, төр засаг болоод иргэний нийгмийн зүгээс эрэлт хэрэгцээтэй болохыг ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн юм. Олон нийтийн байгууллагын тэргүүн зэргийн зорилт нь шүүх засаглал, авилгатай тэмцэх, Зэвсэгт хүчнийг шичнэчлэх явдал хэмээн Д.Медведев хэллээ. Хуралдааны үеэр хууль эрхийн болон нийгмийн асуудлыг хэлэлцлээ. Манай нийгмийг хүмүүнлэг болгох, хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулсан. Төрийн бус байгууллагууд энэ асуудлыг шийдэхэд төр засагт туслах ёстой. Төр засаг болоод хүний эрхийн байгууллагад хамтран ажиллах асар том орон зай байна гэж Д.Медведев тэмдэглэллээ. Хамгийн гол нь хүчээ зөв зарцуулах хэрэгтэй гэж тэр хэлэв.
Төр засаг хүний эрхийг хамгаалах ёстой. Хүний эрхийг хамгаалах хүсэлтэй хүмүүс энэ ажлыг хийх ёстой. Тэгэхлээр хамтран ажилласнаар нааштай үр дүнд хүрэнэ. Хямарлын нөхцөлд харилцан ойлголцлоо бэхжүүлж, төр засаг болон иргэний нийгмийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх талаар бодох хэрэгтэй байна. Ийм итгэл байхгүй бол хямарлыг даван туулах аргагүй.
Төрийн бус байгууллагууд боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, соён гэгээрүүлэх салбарын ажлын заримыг өөрсдөө үүрэх хэрэгтэй гэж Д.Медведев хэлэв. Зөвлөл иргэдийн нийгмийн эрхийг хамгаалах асуудлаар идэвхтэй ажиллах ёстой.
Нийгэмд хүний эрхийг хамгаалах байгууллагыг сөргөөр хүлээж авдаг хөндүүр сэдэв зөвлөлгөөнд оролцогчдын анхаарлын гадна үлдсэнгүй. Үүнтэй холбогдуулан төрийн бус болон арилжааны бус статусын тухай, арилжааны бус байгууллагын хууль тогтоомжийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн юм. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хангалттай шалтгаангүй хязгаарлаж байгаа олон тохиолдол байгаа нь нууц биш ээ хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв. Хуулинд ямар нэг өөрчлөлт орж магадгүй, ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагатай гэж тэр хэлсэн юм. Үүнийг “Иргэний эрхэм чанар” бүх оросын хөдөлгөөний тэргүүн, Зөвлөлийн дарга Элла Памфилова үүнийг дэмжсэн билээ.
Хүнд сурталын ачааллын дүнд төрийн бус олон байгууллага бүртгүүлэхийг хүсэхгүй байна. Тэд хагас хууль бус байдалтай ажиллаж байна. Төрийн зүгээс төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ёстой байгууллагууд иргэний нийгэмд болж байгаа бүхнийг төдий л ойлгохгүй байна.
Элла Памфилова хямарлын нөхцөлд төр засаг, иргэний нийгмийн байгууллагын харилцааны стратегийг боловсруулахыг уриалав. Хүний эрхийг хамгаалагчид хямарлын үр дагаврыг даван туулахад төр засагт туслах боломжтой болохыг тэр тэмдэглэв. Төрийн тэргүүн Зөвлөлийн гишүүдтэй дахин уулзах үеэр оны төгсгөлд хамтын ажиллагааны дүнг гаргана.

<сонсох>