Энэтхэгт сарын хугацаатай үргэлжилдэг парламентын доод танхимын сонгууль эхэллээ. Санал хураалт таван шаттай болж, нийт дүнгээр 700 сая хүн оролцох ёстой юм. Парламентын доод танхимын депутатын суудалд Энэтхэгийн эрх баригч нам үндэсний конгресс болон “Бхаратия Жаната Парти” тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл гол өрсөлдөгчид байна. Цэрэг, цагдаагийн 2 сая ажилтан сонгуулийн аюулгүй байдлыг хангаж байна. Маогийн үзэл санааг дэмжигч бүлэг санал хураалтад саад хийх аюултай байгааг харгалзан төр засаг аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангалахаар шийджээ. Зэвсэгт этгээдүүд улсын дорно хэсгийн Жарканд, Бихар болон Чхаттисгарх мужид цуврал дэлбэрэлт үйлдэсний уршгаар 11 хүн үрэгджээ.