Алс Дорнодоос Москвагийн чиглэлийн галт тэргэнд Хятадын иргэн залуу эмэгтэй SARS-ын вирүсээр нас барсан байж болзошгүй хэмээн Оросын эмч нар эмээж байна. Орос улсад энэ өвчин тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ өвчин анх 2002 онд Хятадад дэлгэрч, дараа нь зүүн өмнөд Азийн орнуудад тархаж, 900 хүний аминд хүрсэн юм. Энэ эмэгтэйн нас барсан шалтгааныг 7-10 хоногийн дараа шинжилгээний бүх үр дүн гарсны дараа тодорхой болно.