Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид хойд Солонгосын эрх баригчдын шаарлагаар Пхеньянаас явлаа. БНАСАУ-ын цөмийн гол объект байдаг Йонбенаас америкийн дөрвөн мэргэжилтэн явахаар зэхэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хойд Солонгос пуужин хөөргөснийг буруушаасан тогтоол баталсны дараа Пхеньян ийм хариу арга хэмжээ авчээ. Энэхүү тогтоол нь улс орон сансрыг тайван замаар эзэмших эрхийг зөрчиж байна хэмээн БНАСАУ-ын эрх баригчид үзэж, тус агентлагтай хамтын ажиллагаагаа нэн даруй зогсоож байгаагаа МАГАТЭ-ийн шинжээчдэд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Пхеньян цөмийн хөтөлбөрөө сэргээж, зургаан талын яриа хэлэлцээнээс гарч байгаагаа мэдэгдсэн билээ.