Вашингтон цөмийн туршилтыг бүх талаар хориглох тухай гэрээг хэлэлцэж, Сенатад батлуулахаар өргөн барих бодолтой байгааг Орос улс сайшааж байна. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөлөгч Виталий Чуркин мэдэгдхдээ, гэрээ нэн даруй хүчин төгөлдөр болбол үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд зарчмын чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдэв. Орос улс 2000 онд энэ баримт бичгийг баталсан юм. Үүнээс гадна Виталий Чуркин цөмийн бус улс орны аюулгүй байдлын баталгааны тухай олон улсын хэлэлцээ боловсруулах саналыг дэмжжээ.