Оросын нэрд гарсан үргэлжилсэн үгийн зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Зоя Богуславская өнөөдөр 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Орос улсын утга зохиолын салбарт өөрийн гэсэн өнгө аястай энэ эмэгтэй Олон улсын эмэгтэй зохиолчдын холбоог үүсгэн байгуулж, тэргүүлж, “Триумф” нэрд гарсан шагналыг санаачилсан нэгэн. Богуславская олон тууж, роман зохиосон бөгөөд гайхалтай эссээ бичдэг юм. Ялангуяа соёлын нэрд гарсан зүтгэлтэн Марк Шагал, Аркадий Райкин, Юрий Любимов, Хулио Кортасар, Лайза Минелли нартай уулзсан “зохиомол бус өгүүллэг” цуврал нь нэлээд нэрд гарчээ. Богуславская нэрд гарсан зохиолч Андрей Вознесенскийтэй гэр бүл байжээ.