0Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн зөвлөлтийн хоёр нисгэгчийн цогцсыг өнөөдөр Орос улсад нутаглуулахаар шилжүүлнэ. Ленинград муж, Балтын тэнгис орчмын улсын хил дээр орших Ивангород хотод ёслолын ажиллагаа болно. Нисэх онгоцны үлдэгдэл, багийн бүрэлдэхүүний цогцсыг 2007 оны намар Эстонийн зүүн хойд нутагт хийсэн эрэл хайгуулын үеэр илрүүлсэн байна. Бүрэн бүтэн үлдсэн баримт бичгээс нисэгчдийг таньжээ. Нисэгчид дайсны цэрэгт цохилт өгөх үеэр германы зенитийн их буунд өртөж сүйрсэн байна.