ИТАР-ТАСС-ын Токиогоос “Никкэй” Сонины мэдээллийг үндэслэн уламжласнаар японы засгийн газар «Сахалин-Хабаровск-Владивосток» гол хоолой тавьж дуусахад хөрөнгө оруулах асуудлыг авч үзэж байна. Шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэж тээвэрлэх 2 дахь үйлдвэрийг оросын Приморын хязгаарт барих төлөвлөгөө үүнд бас хамрагдлаа. Тухайлбал Японы олон улсын хамтын ажиллагааны банкаас мөн төслийг санхүүжүүлэх тухай өгүүлж байна.
Манай тоймч Альберт Папоян эл сэдвийг үргэлжлуулэн бичихдээ, Японы үйлдвэр худалдааны бүлгийнхний хэвлэл «Никкэй» сонинд бичсэнээр бол эдүүгээ Орос улсын хийн хоолойн сүлжээ болон шингэрүүлсэн хийн үйлдвэр барих ажилд Токиог оролцуулах асуудлыг авч үзэж байна. Японы хоолойг эл төслийн хүрээнд нийлүүлэх асуудал тэдгээрийн дотор байна. Байдлаас харахад японы тал төслийг амжилттай хэрэгжүүлэхийг сонирхож байна. Приморийн бүст үйлдвэрлэх шингэрүүлсэн хийн үлэмж хэсгийг Японд нийлүүлэхээр төлөвлөсөн шүү.
Япон оролцоотойгоор барьсан оросын шинггэрүүлсэн хийн анхны үйлдвэр Сахалинд энэ оны 2-р сард ажиллаж эхлэв. Японы компаниуд урт удаан хугацааны хэлэлцээрүүдийг үндэслэн шингэрүүлсэн хийн бараг 60 хувийг худалдан авч байна. Энэ нийлүүлэлт японы байгалийн хийн хэрэгцээний 7-8 хувийг хангаж байна.
Япон гол төлөв түүний үйлдвэр худалдааны бүлгийнхэн Оростой харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа нь зүй ёсны хэрэг билээ. Япон Орос хоёр улс бол эдийн засгийн хөгжингүй систем, ШУТ-ийн хүчирхэг чадамжтай хөршүүд юм. «Орос улс, Алс Дорнод, Сибирийг эзэмших ажиллагааг урагш ахиулах, Ази Номхон далайн бус нутагтай харилцааг бэхжүүлэхийг хичээж байна. Японы засгийн газар Оросыг чухал түнш хэмээн үзэж хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа боловч хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд гаргахын тулд Өмнөд Курилын арлуудын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж энэ сарын эхээр нийтлүүлсэн 2009 оны японы “Дипломат уйл ажиллагааны хөх номонд” тэмдэглэжээ.
Эл асуудлыг хэлэлцэхэд Москва бэлэн гэж оросын албаны төлөөлөгчид нэг бус удаа мэдэгдсэнийг дурдая. Үүний хамт Өмнөд Курилыг бүх дөрвөн арал Оросын эрх мэдэлд байгааг Москва бас мэдэгдэв. Нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэхийг хойч үеийнхэнд үлдээхгуй, хэвшмэл бус хандлагын тухай ерөнхийлөгч Д.Медведевийн шинэ томьёо найдвар төрүүлсэн гэж Москвад саяхан болсон «Япон-оросын шинэ харилцааны төлөө: шинжээчдийн яриа хэлцээ» сэдэвт бага хурал дээр уг хэлэгсэд түүний дотор “Оросын ертенц” сангийн захирал Вячеслав Никонов хэлжээ.
Орос Японы харилцааны талаархи оросын мэргэжилтэн шинжлэх ухааны доктор Юрий Столяров санал бодлоо илэрхийлэн ярихдаа, “Вячеслав Никонов хоёр орны харилцанд буурьтай эргэлт гарах боломж, найдварын тухай ярьсан, мөн бусад хүний саналыг дэмжиж байна. Ихээхэн зүйл субьектив хучин зуйл тухайлбал улс төрийн зүтгэлтнүүдээс шалтгаалахыг тэмдэглэмээр байна гэв.
Японы үйлдвэр худалдааны бүлгийнхэн Оростой худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийг сонирхож байгааг ахин дурдая. Дипломат ажилтнууд үйл ажиллагааныхаа хүрээнд нутаг дэвсгэрийн асуудлыг байн байн хөндөж байна. Харин энэ асуудлыг хоёр талын үндэсний ашиг сонирхолыг харгалзан харилцан ашигтай байх үндсэн дээр л шийдвэрлэж болно.Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папояны тайлбарыг сонслоо.

<сонсох>