Оросын нефтийг Хятадад нийлүүлнэ.Сайд нарын танхим «Зүүн Сибирь-Номхон далай» нефтийн хоолойн сүлжээнээс салаа хоолой тавих тухай БНХАУ-тай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийг сайшаав. Оросын засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг авч үзэж хэлэлцэв.
«Зуун Сибирь-Номхон далай» нефтийн гол хоолойн Эрхүү мужийн Тайшет хотоос Амар мужийн Сковородино хүртэл тавих эхний хэсгийг ойрын үед ашиглалтад оруулна. Оросын ТРАНСНЕФТЬ, РОСНЕФТЬ компаниуд Хятадын хил хүртэл нефтийн салаа хоолой тавих асуудлаар хятадын түншүүдтэй тохирсныг Оросын ерөнхий сайд В.Путин дурдав. Еренхий сайдын ярьснаар бол энэ нь Оросын экспортын боломжийг жилд 15 сая тонноор нэмэгдүүлж, зүүн сибирийн нефтийн орд газруудад борлуулалтын тогтвортой, найдвартай зах зээлийг байгуулах боломж бий болно.
Эхний үед Тайшет-Сковородино нефтийн хоолой тавихаас гадна жилд 30 сая тонн хучин чадалтай нефтийн баталгаат агуулахыг Кузьминод барихаар төлөвлөжээ. Нефтийн хоолойн «Сковородино-Мохэ» 2 дахь хэсэг Орос Хятад хоёр улсын нутаг дэвсгэрийг дамжин Амар голын усан доогуур гарах юм. Хоёр дахь хэсгийг ашиглалтад оруулснаар нефтийн хоолойн хучин чадал 80 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Шинэ хоолой Баруун Зуун Сибирийн орд газруудаас нийлүүлэх оросын нефтийн чиглэлийг олшруулахад бас нэг алхам болно.
Хуралдаанд оролцогчид Нөөц сан ба Үндэсний сайн сайхан байдлын нөөцийг байрлуулах асуудлыг авч үзлээ. Хямралт нөхцөлд зорилтыг биелүүлэхэд хандах оросын хандлага өрнөдийн орнуудынхаас илүү ашигтай байгаад ерөнхий сайд, сангийн сайд Алексей Кудрин нар илрүүлэн тодруулав.
Нөөцтэй улс орнууд сүүлийн жилүүдэд өөр өөр бодлого явуулсан. Зах зээл өргөжсөн нөхцөлд зарим нь эрсдэлтэй боловч, илүү өндөр ашигтай байгууллагад хөрөнгө оруулав. Эдгээр хөрөнгө яасныг ерөнхийд нь тодорхойлно уу
А. Кудрин: Эдүүгээ хөрөнгөө пүүс компанийн үнэт цаасанд оруулсан сангуудын уналт дунджаар бараг 20 хувь болсон.
В.Путин: Тэгвэл асуудлыг шийдэхэд консреватив хандлага илүү ашигтай гэж үү?
А.Кудрин: Тмймээ, өртөгийн талаар гар хүлээхгүй. Оросын сан хамгийн амжилттай удирдлагатай сангийн нэг болсон.
Ийн хөрөнгө оруулалт бараг 30 хувийн ашигтай болов. Түүнээс гадна сангууд хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулсаныг Хянан шалгах танхим батлав. Тогтворжуулах санг өнгөрсөн оны 2-р сард хоёр хэсэгт хувааж, Нөөц ба Үндэсний сайн сайхан байдлын сан байгуулсаныг дурдая. Нөөц сан нефтийн үнэ эрс буурсан нөхцөлд оросын эдийн засгийн нэг ёсны даатгал болсон. Энэ оны 4-р сарын 1-ний байдлаар 4 триллион гаруй рубль санд хуримтлагджээ.

<сонсох>