“Украины Нафтогаз” компани 3-р сард хийг дутуу хүргэсэн гэж үзэж байгаагаа Оросын “Газпром” компани  илэрхийлэв. Холбогдох гэрээг зөрчсөн тухай Украины талд мэдэгдсэн бөгөөд тус улсад хэдэн сая доллар нэмж төлөхийг санал болгожээ. Украины эрчим хүчний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Богдан Соколовский хэлэхдээ, энэ мэт байдал давтагдахаас сэргийлэхийн тулд одоогийн гэрээнд тайван өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв.