Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович засгийн газар 2011 онд нэмүү өртгийн татварыг бууруулах шийдвэр гаргана хэмээн найдаж байна. Тэрээр Москва хотноо эдийн засгийн зөвлөлгөөнд хэлсэн үгэндээ борлуултад нэмүү өртгийн татвар ногдуулахын оронд 10 хувийг суутгахыг тэр санал болгосон юм. Ийм арга хэмжээ нь одоохондоо “саарал” байгаа тэр салбарыг хуульчилж, улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж тэр үзэж байна.