Улсын лизингийн “Росагролизинг” компани, Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх газар тариаланг дэмжих сан хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав. Гэрээний дагуу “Росагролизинг” компани хаврын тариалалтын эхэнд Монгол Улсад 50 сая ам.долларын өртөгтэй хөдөө аж ахуйн техник, орос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, үр, ургамал хамгаалах бодис, шатах тослох материал нийлүүлэв. Гэрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм. Монголын тал барааны жагсаалтыг тодорхойлно. Гарын үсэг зурсан гэрээний дагуу “Росагролизинг” компани монголын түншүүдэд хөдөө аж ахуйн техникийг борлуулалтын дараах, техник-засварын үйлчилгээний төв байгуулахтай холбоотойгоор зөвлөлгөө-мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Нийлүүлсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг засварлаж, ашиглахад боловсон хүчнийг бэлтгэх сургалт зохион байгуулахад мөн оролцоно.