0Орос улс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж, энэ улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээхийг уриалж байна. Энэ хамгийн чухал зорилт хэмээн Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин Москва хотноо мэдэгджээ. Пхеньян саяхан пуужин хөөргөсөн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хариу үйлдэл нь яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн чухал мөч юм хэмээн тэр хэлэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гаригт БНАСАУ пуужин хөөргөснийг буруушаасан тогтоол баталж, урьд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэрэгжүүлнэ хэмээн амлав. Үүний хариуд Пхеньян зургаан талын яриа хэлэлцээнээс гарах болсноо зарлаж, МАГАТЭ-ийн шинжээчдийг улсаасаа гаргажээ.