Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев иргэний нийгмийн хөгжил нь улсын чухал зорилт хэмээн нэрлэв. Тэрээр “Новая газета” сонинд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч болон олон нийтийн хоорондын харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр олон нийтийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид төр засагт асар эргэлзээтэй ханддаг тул ийм холбоо тогтооход амаргүй юм. Ерөнхийлөгч парламентад олонх болж байгаа “Нэгдсэн Орос улс” намд элсэх үү гэсэн асуултанд Д.Медведев, улс оронд “нам бус ерөнхийлөгч” байх уламжлал тогтсон, энэ хэвээр байна гэв. Гэхдээ ерөнхийлөгч намын гишүүн бус байх ёстой гэсэн үг биш юм гэж тэрээр хэлэв.