Екатеринбургт 6-р сард болох ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт түншүүдтэй хийх яриа хэлцээг чанарын шинэ түвшинд гаргана гэж ШХАБ-д суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Онц эрхт элчин сайд Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод мэдэгдлээ. Бээжинд өнөөдөр болох ШХАБ-ын орнуудын үндэсний зохицуулагчдын хуралдаанаар дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний улс төрийн асуудлуудыг гүйцээж боловсруулна гэж тэрээр мэдээлэв.
Бүс нутаг ба ШХАБ-ын хариуцах бүсийн аюулгүй байдал дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох юм. Дипломат ажилтан “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа Афганистаны байдлыг хэлэлцэх нь зайлшгүй чухлыг тэмдэглэв. Тус орны удирдагчдыг энэ уулзалтад оролцохыг уламжлал ёсоор урих юм. ШХАБ-ын ивээлд 3-р сард болсон Москвагийн олон улсын бага хурлын шийдвэр болон чуулга уулзалтаар боловсруулсан практик алхамуудын тухай өгүүлж байна. Москвад баталсан Афганистаны талаархи үйл ажиллагааны төлөвлөгөө олон жилээр тооцоолсон гэж Леонид Моисеев тэмдэглэн хэллээ.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын зонхилох сэдэв азийн бүс нутгийн тэртэй тэргүй тогтворгүй байдлыг хурцатгасан дэлхийн санхүү-эдийн засгийн хямаралтай холбоотой. Яриа хэлэлцээ хийх түншүүдийн үүрэг ийм нөхцөлд нэмэгдэж байна. Байгууллагад нэгдээгуй боловч хөтөлбөрий нь хэлэлцэхэд оролцоход бэлэн байгаа орнуудыг ийнхүү нэрлэдэг. Эдгээр нь тээврийн зам харилцааны хөгжил, дээд зэргийн технологи, аюулгүй байдал, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хамарсан хөтөлбөр юм. ШХАБ-ын нэр хүнд бус нутаг ба дэлхийд улам бэхжиж байгааг түншлэлийн хөгжил тусган харуулж байна. Леонид Моисеев байгууллагынхаа дотоодын байдлын зарим «нууц »-ын талаар ярихдаа, "Дээд хэмжээний уулзалт ямар нэг хэмжээгээр шинийг санаачлагч шинжтэй болно. Ажиглагч орнуудыг ШХАБ-ын үйл ажиллагааны хэд хэдэн чиглэлд хамруулах замаар энэ онд чухал алхам хийсэн. Хэдэн улс байгууллагын ажиглагчийн статустай бөгөөд ШХАБ-ын төслүүдийг хэрэгжүүлэх, бөгөөд байгууллагад тулгарсан асуудлуудыг хэлэлцэхэд өргөн оролцох боломж өөрсдөд нь олгохыг санаачилсан. Эдгээр улсын төлөөлөгчид өнгөрсөн онд эдийн засгийн сайд нарын зөвлөлгөөнд анх удаа оролцов. Түүнчлэн Казанид энэ сарын сүүлээр болох соёлын сайд нарын уулзалтад оролцохыг урих гэж байна. Түүнчлэн ажиглагчийн статустай орнуудын төлөөлөгчид ШХАБ-ын гишүүн орнуудын тээврийн сайд нарын уулзалтад оролцоно. Энэ онд ажиглагч орнуудтай хийх ажил «чанарын үсрэлт» гарна. Ийн ажлын шинэ хэлбэрийг дээд хэмжээний уулзалтын явцад анх удаа хэрэглэнэ" гэв
Байгууллага ажилагч орнуудтай уйл ажиллагаагаа идэвхжүүлсний ачаар тэдгээрийн тоо гишүүн орнуудынхаас хэтэрч мэдэнэ. Орос Казахстан Киргиз Хятад Тажикистан Узбекистан улсууд ШХАБ-д нэгдсэн бөгөөд Энэтхэг, Иран, Пакистан, Монгол, дөрөв ажиглагчийн статустай байгааг дурдая. Эдгээр бүх улс Азийн бүс нутгийг тогтвортой аюулгуй хөгжүүлэхийг л сонирхож байна.