Гүржийн сөрөг хүчин төр засгийн эвслийн засгийн газар байгуулах саналыг үгүйсгэж, ерөнхийлөгч Михаил Саакашвилиг огцрохыг шаардаж байна. Тбилисид болсон сөрөг хүчний жагсаал цуглааны үеэр энэ тухай мэдэгдэв. Өнөөдөр нийслэлд олон мянган хүнийг хамарсан цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Сөрөг хүчнийхэн төрийн тэргүүний өргөө, парламент, олон нийтийн телевизийн урд байнга байж байна. Тэд хот даяар гяндангийн өрөөний төмөр хашлага зоож байна. Эсэргүүцэгчид үүгээр Гүрж цагдаагийн гүрэн болсныг илтгэх бодолтой байна. Үүнд сөрөг хүчин, нэрд гарсан улс төрч, олон нийтийн зүтгэлтэн, эсэргүүцлийн аянд оролцох хүсэлтэй энгийн иргэд сайн дураар сууна. Сөрөг хүчин Саакашвилиг хүний эрхийг олонтаа зөрчсөн, улс орныг эдийн засгийн хямаралд хүргэсэн хэмээн буруутгаж, төр засгийг тайван замаар солих бодолтой байна.