Японы засгийн газар “Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолойн гол шугамыг барихад санхүүгийн талаас оролцох асуудлыг Японы засгийн газар судалж байгаа тухай “Никкэй” ажил хэргийн сонин өнөөдөр уламжлав. Тус сонинд бичсэнээр Орос улс энэ хийн хоолойн систем байгуулах, байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна. Төсөлд Японы хоолойг нийлүүлэх тухай ярьж байна. Приморийн хязгаарт үйлдвэрлэх байгалийн шингэрүүлсэн хийн ихэнх хэсгийг Япон улсад экспортолно. “Сахалин-1” төслийн хүрээнд америкийн “Эксон-Мобил” компани, японы СОДЕКО консорциум, “Роснефть”, энэтхэгийн нефть, хийн корпорацийн оролцоотой олборлож байгаа хий нь юуны түрүүнд төслийн нөөцийн бааз байна. Япон улсын оролцоотой барьсан байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэх Оросын анхны үйлдвэр 2-р сард Сахалинд ажиллаж эхэлсэн юм. Үүнийг “Сахалин-2” төслийн хүрээнд байгуулсан билээ. Үүнд “Газпром”, британи-голландын “Ройял Датч-Шелл”, японы “Мицуи”, “Мицубиси” компани оролцож байна.