Хятад улс өнгөрсөн шөнө навигацийн хоёр дахь хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргалаа. Тус улсын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн сансрын буудлаас хиймэл дагуулыг хөөргөсөн тухай Синьхуа агентлаг уламжлав. Энэ удаагийн хиймэл дагуул 2007 оны 4-р сард хөөргөсөн анхны хиймэл дагуулын адилаар “Бэйдоу” дэлхийн навигацийн системд багтдаг юм. Энэ сансрын 30 аппаратаас бүрдэж байгаа бөгөөд үүнийг 2015 онд барьж дуусгана. Навигацийн хиймэл дагуулын системийг Хятад улсаас гадна Орос улсын ГЛОНАСС төсөл, АНУ-ын “Жи-Пи-Эс” болон Европын Холбооны “Галилео” төслөөр хөгжүүлж байна.