Орос улсын томоохон компани “Совкомфлот” сахалины шингэрүүлсэн байгалийн хийг тээвэрлэнэ. Үүнийг тээвэрлэхэд тус компани болон Приморийн тэнгисийн хөлөг онгоцны компани 3 хөлөг онгоц үйлдвэрлэжээ. Энэ хөлөг онгоц тус бүр 70 мянга хүртэл тонн түлш тээвэрлэх хүчин чадалтай. Хий тээвэрлэдэг “Гранд Елена” аварга хөлөг онгоц хий тээвэрлэхээр зэхэж байна. Орос улс 3-р сарын 29-өөс Сахалины байгалийн шингэрүүлсэн хийг гадаадад нийлүүлж эхэлжээ. Юуны түрүүнд Япон, Өмнөд Солонгост хий нийлүүлсэн байна. Эдгээр орны, мөн АНУ-ын компаниуд, оросын хөх түлшийг худалдаж авах 20-25 жилийн урьд гэрээ байгуулжээ.