Америкийн сансрын нисэгчдийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүс сүүлийн 30 жилд анх удаа тойрог замын шаттл хөлгөөр сургуулихгүй. Энэ тухай Линдон Жонсоны нэрэмжит сансрын нислэгийн төвийн удирдагч Майкл Коатс болон Дуэйн Рос нар Хьюстонд сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Гэхдээ шинэ сансрын нисэгчид орос хэл судалж, оросын “Союз” хөлөгт ажиллаж сурана. НАСА 2010 оны намар одоо ашиглаж байгаа 3 шаттл хөлгөө илгээхээр шийджээ. Эдгээрийн оронд одоо “Орион” шинэ хөлөг бүтээж байна. Шинэ хөлөг барагцаалбал 2015 онд сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэж, мөн тэднийг эх газарт буцаана. 2010 оноос хойш НАСА “Союз” хөлөг түрээлэх бодолтой байна.