ЗХУ-ын ардын жүжигчин оросын нэрд гарсан дуучин Алла Пугачева 60 насныхаа ойг тэмдэглэж байна. “Лужник” спортын ордонд тэмдэглэх төрсөн өдрийн баярт шоу-бизнес, эстрадын одод түүнд баяр хүргэх юм. Концертын төгсгөлд дуучин үдлэгийн дуу дуулна. Алла Пугачева тайзаа орхиж, дуртгал номоо бичих, “Алла” өөрийнхөө станцад ажиллаж, кино бүтээхэд анхаарал хандуулна хэмээн өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Үүнээс өмнө нэрд гарсан дуучин Крмельд олон удаа концерт тоглож, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Тэр удахгүй Оросын олон арван хот, Украин, Белорус, Герман, АНУ-д аялан тоглолт хийнэ. Алла Пугачева олон оронд дуучин, ая зохиогч, жүжигчин, авьяастай менежрийн хувьд танил болсон билээ. Түүний 20 гаруй жил нэвтэрч байгаа “Зул сарын баярын уулзалт” нэвтрүүлэг үзэгчид их сонирходог.