БНАСАУ Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийг гаргахаар шийджээ. Пхеньян цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнээс гарах болсоноо зарласан юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гаригт БНАСАУ 4-р сарын 5-нд пуужин хөөргөснийг буруушаасан мэдэгдэл хийсний улмаас Пхеньян ийм шийдвэр гаргажээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн урьд баталсан тогтоолын дагуу БНАСАУ-ын эсрэг хоригийг хэрэгжүүлэх шаардлагатай тухай баримт бичигт дурдсан байна. Пхеньян энэ мэдэгдлийг сансрыг энхийн зорилгоор эзэмших эрхийг зөрчиж байна хэмээн үзжээ.