Орос Улсын Ерөнхийлөгч Д.Медведев сөрөг хүчин хэмээн өөрсдийгөө нэрлэдэг дотоодын сонинд анх удаа ярилцлага өгөв. “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын ярьснаар төрийн тэргүүнд Михаил Ходорковский, интернетийн цензур, Орос улсын ардчиллын ерөнхий байдал, саяхан нийтэлсэн түшмэдийн орлогыг мэдүүлгийн талаар асуулт тавьжээ. Ерөнхийлөгчид “Нэгдсэн Орос улс” намд элсэх үү гэсэн асуулт хүртэл тавьсан байна. Ерөнхийлөгч бүх асуултанд тодорхой хариуллаа. “Бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төдий л зүрхэлдэггүй асуултыг “Новая газета” сонин тавьдаг тул Д.Медведев манай сонинд ярилцлага өгөхөөр шийдсэн” гэж тус сонины ерөнхий редактор үзэж байна. Төрийн тэргүүн сонины текстээс хасч нэмээгүй байна.