Өмнөд Солонгосын нийслэлд өнөөдөр олон улсын хөгжмийн 5 дахь уралдаан нээгдэж байна. Энэ уралдаанд 17 орны авьяастай 33 залуу хийлч оролцож байна. Орос улсыг Андрей Баранов, Хайк Казазян, Максим Косинов, Айлен Притчин төлөөлж байна. Тэдний ур чадварыг ЗХУ-ын ардын жүжигчин, удирдаач, хийлч, “Московия” цөөхүүл хөгжмийн уран сайхны удирдаач, Москвагийн улсын консерваторийн профессор Эдуард Грач зэрэг шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлнэ. Оросын хөгжимчид ийм уралдаанд хараахан шагнал хүртээгүй юм. Энэ жил уралдаанд түрүүлсэн хүмүүс 50 мянгаас 5 мянган доллар хүртэл 6 төрлийн шагнал гардуулна.